medeelel

2016-10-31 - "Амьдрал" Б.Лхагвасүрэн

Будан талд буухуйн цагт
Бугын дуудлага эхэлнэ
Улаан өнгөтэй дуунд нь
Урагдсан мана хөлтэй нь ороолдоно
Мансуурсан согоонууд чимээлэн
Танатай бөгс нь хавчигнана
Марзны цагаан омруун дээр
Танхай эврүүд тачигнана
Эхэр татсан бугын дуунд
Эцэж турсан навч шувтарна
Эр эмийн улангассан явдалд
Эргэн тойрны өвс согтоно
Үхэх нь дөхсөн намар оройн ялаа
Үржих гэж давхарлан ниснэ
...

Шууд холбоос